Оюутны сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах "Алтан үзэг" наадам болно

Оюутны сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах "Алтан үзэг" наадам болно


Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн сэтгүүлзүйн медиа технологийн тэнхимээс их дээд сургуулиудын сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжиж, тэдний авъяас чадварыг нь нээн ирлүүлж, онолын мэдлэгийг нь практик үйл ажиллагаатай холбох зорилгоор "Алтан үзэг" нийтлэл нэвтрүүлэгийн наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулах байна.


Наадам сонины болон онлайн нийтлэл, телевиз радиогийн нэвтрүүлэг гэсэн 3 төрлөөр явагдах бөгөөд нийтлэлийн төрөлд ирүүлэх бүтээл нь ярилцлага, сурвалжлага, найруулал, тэмдэглэл гэсэн сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлээс нэг оролцогч 3 хүртэлх бүтээлээрээ оролцох боломжтой аж.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг агуулга хийц, ур чадвар талаас нь сэтгүүлзүй судлаачид болон туршлагатай сэтгүүлчдийн багаасбүрдсэн хүмүүс шүүн эхний 3 байр болон нийт бүтээлээс гранприйг шалгаруулан ирэх 12 дугаар сарын 12 ны өдөр нийтэд зарлаж шагналыг гардуулах аж. Бүтээлийг ирэх 12 дугаар сарын 7 ны өдрийг хүртэл авах гэнэ.

No comments:

Post a Comment