Монголын нууц товчоо;

Монголын нууц товчоо

Гарчиг
  1. УДИРТГАЛ
  2. ТЭМЇЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ ЇЕ
  3. ЧИНГИСИЙН ИДЭР НАС
  4. МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМЇЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ
  5. ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ
  6. ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ
  7. ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ
  8. ВАН ХАН СЄНЄСЄН НЬ
  9. ХЇЧЇЛЇГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ
  10. ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
  11. УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ
  12. ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ
  13. АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ
Судлаачид номын тухай
  • Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь: Улаанбаатар. 1958.; Х.Пэрлээ, Монголын тїїхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь. БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. № 3, 1962
  • Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний тїїх соёлын зарим асуудал. Улаанбаатар. 1972, х.151-156
УДИРТГАЛ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
ТЭМЇЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ ЇЕ
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хєвїїнийг тєрїїлжээ.
2. Батцагааны хєвїїн Тамача, Тамачийн хєвїїн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хєвїїн Уужим буурал, Уужим бууралын хєвїїн Саль-хачау, Саль-хачаугийн хєвїїн Ихнїдэн, Ихнїдэний хєвїїн Шинсочи, Шинсочийн хєвїїн Харчу.
3. Харчугийн хєвїїн Боржигидай мэргэн бїлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, тїїнээс тєрсєн хєвїїн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хїлэг морьтой бїлгээ. Торголжин баяны хєвїїн Дува сохор, Добу мэргэн хоёр бїлгээ.
4. Дува сохор, магнай дундаа ганц нїдтэй гурван нїїдлийн газар харах бїлгээ.
5. Нэгэн єдєр Дува сохор, Добу мэргэн дїїтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Тїнхэлэг горхин уруу нэгэн бїлэг иргэн нїїж айсуй.
6. Дува сохор єгїїлрїїн: "Тэр нїїдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн ємнє нэг сайхан охин сууж явна. Хїний гэргий болоогїй бол Добу мэргэн дїї чамд гуйж гэргий болгоё" гээд тїїнийг їзїїлэхээр Добу мэргэн дїїгээ илгээв.
7. Добу мэргэн, тэр нїїдэлд хїрч охиныг їзвэл їнэхээр алдартай, гоо сайхан охин бєгєєд хїний гэргий болоогїй ажээ. Нэр Алун гуа гэнэ.
8. Энэ охин, хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь тїмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар тєржээ. Тїїний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин тєхїмийн эзэн Баргудай мэргэний охин бїлгээ. Тэр бїлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.
9. Хорилардай мэргэн, хорь тїмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гєрєєс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гєрєєс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нїїж ирсэн ажээ. Энэхїї хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.
10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бїгїнїтэй, Бэлгїнїтэй гэдэг нэртэй хоёр хєвїїнийг тєрїїлэв.
11. Дува сохор ах нь дєрвєн хєвїїнтэй бїлгээ. Дува сохрыг їхсэний хойно тїїний дєрвєн хєвїїн, Добу мэргэнийг авга гэж їзэхгїй доромжилж салж нїїгээд дєрвэд овогтон болов.
12. Тїїний хойно нэг єдєр Добу мэргэн Тогоцог єндєр дээр гєрєєлєхєєр гарвал, ой дотор нэгэн урианхай хїн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. "Нєхєр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хїн уушги зїлд ба арьсыг єєрєє авч, бусдыг цєм Добу мэргэнд єгєв.
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хїїхдээ хєтєлсєн нэгэн ядуу хїн учрав.
15. "Чи юун хїн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хїн єгїїлрїїн: "Би Малиг баяудын хїн. Одоо би ядарч явна. Тэр гєрєєсний махнаас надад єг. Би энэ хєвїїнээ чамд єгье" гэвэл,
16. Добу мэргэн зєвшєєрч, бугын єрєєсєн гуяыг тэр хїнд єгєєд хєвїїнийг авч ирж гэртээ зарцлах болов.
17. Тэгж байтал Добу мэргэн їгїй болов. Добу мэргэнийг їгїй болсны хойно тїїний гэргий Алун-гуа бэлбэсэн бєгєєтєл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хєвїїнийг тєрїїлэв.
18. Урьд Добу мэргэнийг амьд бїхий цагт тєрсєн Бэлгїнїтэй, Бїгїнїтэй хоёр хєвїїн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр тєрлийн эрэгтэй хїнгїй ба эргїй бєгєєтєл энэ гурван хєвїїнийг тєрїїлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хїн байна. Энэ гурван хєвїїн, тїїний хїїхэд биз" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19. Хаврын нэгэн єдєр хонины хатсан мах чанаж Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хєвїїндээ идїїлээд тэднийг зэрэгцїїлэн суулгаж, хїн бїрд нэжээд мєс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж єгвєл амархан хугачиж орхив. Бас таван мєсийг нийлїїлж баглаад хугал гэж єгвєл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангїй.
20. Їїнд Алун-гуа эх нь єгїїлрїїн: "Бэлгїнїтэй, Бїгїнїтэй та хоёр намайг энэ гурван хєвїїнийг яахин тєрїїлэв, хэний хєвїїд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зєв.
21. Гэвч, та нар учрыг мэдэхгїй байна. Шєнє бїр цагаан шар хїн, гэрийн єрх тотгоор гийгїїлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тїїний гэрэл миний хэвэлд шингэх бїлгээ. Тэр хїн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин єгїїлнэ та. Тїїнээс їзвэл тэнгэрийн хєвїїд биз. Хар тэргїїт хїнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хїн сая учрыг мэднэ" гээд
22. Бас Алун-гуа, таван хєвїїнээ сургаж єгїїлрїїн: "Та таван хєвїїн, миний нэгэн хэвлээс тєрсєн биш її. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хїнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгїй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь їгїй болов.
23. Эх Алун-гуаг їгїй болсны хойно ах дїї тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха хатаги, Бухату салжи дєрвїїлээ юмаа хувааж аваад дїї Бодончар мунхагийг бядуу гэж урагт їл тооцож хувь эс єгєв.
24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сїїлт орог шинхул морио унаж їхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мєрєн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хїрч євсєн эмбїїл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг їзэж, гол дайрт, годил сїїлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх юмгїй тул чонын гууд хорьсон гєрєєсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг тїїж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж їл барах тул,
Мєчир бїрээс
Мєч гуя єлгєж
Хожуул бїрээс
Хоёр гурван
шувуу олгосон нь ялзрахад хїрчээ.
28. Битїї модот уулынхяраас нэгэн бїлэг иргэн, Тїнхэлэг горхин уруу нїїж ирэв. Бодончар, харцагаа тавин єдєр бїр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шєнє євсєн эмбїїл гэртээ ирж хонох бїлгээ.
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс єгєв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хїн бэ гэж асуухгїй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгїй явна.
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дїїгээ энэ Одон мєрєн уруу одлоо гэж нэхэн ирж, Тїнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хїрээд тийм морьтой, тийм хїн їзэгдэв її гэж сурвал,
31. Тэд иргэн єгїїлрїїн: "Єдєр бїр нэгэн хїн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хїн ба тїїний морь, чиний сурдагтай адил байна. Тїїнд нэг харцага бий. Тэр, шєнє хаана хонодгийг мэдэхгїй. Баруун хойноос салхи салхилбал тїїний харцагаар бариулсан нугас галууны єд сєд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол тїїний гэр холгїй биз. Одоо тїїний ирэх цаг болов. Хоромхон хїлц" гэв.
32. Удалгїй Тїнхэлэг горхин єєд нэгэн хїн айсуй. Хїрч ирвэл Бодончар мєн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мєрєн єєд дагуулан давхив.
33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч єгїїлрїїн: "Ах аа, ах аа, бие тэргїїтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр їгийг хайхарсангїй.
34. Бодончар мєн їгийг хоёрдугаар удаа єгїїлбэл, ах нь хариу хэлсэнгїй. Мєн їгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь єгїїлрїїн: "Чи энэ їгийг юунд дахин дахин єгїїлнэ?".
35. Бодончар єгїїлрїїн: "Тугаарын (саяын) Тїнхэлэг горхиноо бїхий иргэнд эзэнгїй, их бага, сайн муу, толгой шийр цєм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя"
36. Ах нь єгїїлрїїн: "За тийм бол гэртээ хїрч, ах дїї нартай зєвлєлдєж, тэд иргэнийг эзэлье" гэж,
37. Гэртээ хїрээд, ах дїї нартай хэлэлцэж мордов. Тэргїїлэн хянагчид мєн Бодончарыг явуулав.
38. Бодончар тэргїїлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хїн бэ?" гэж асуувал, тэр эм єгїїлрїїн: "Би жарчиуд аданхан урианхайн хїн"гэв.
39. Тэндээс ах дїї тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хїн ардыг зарц болгов.
40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвїїн тєрєв. Тїїнийг харь овгийн хєвїїн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны євєг тэр болов. Тэр Жажирадайн хєвїїн Тугудай нэрт бїлгээ. Тугудайн хєвїїн Бури-булчиру, Бури-булчиругийн хєвїїн Хар-хадаан бїлгээ. Хар-хадааны хєвїїн Жамуха бїлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн їг болно).
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хєвїїн тєрїїлэв. Тїїнийг барьж авсан эмийн хєвїїн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины євєг тэр болов. Баарьдайн хєвїїн Зїтгэлбєх, Зїтгэлбєх олон эм авсан тул хєвїїн нь манан мэт (олон) тєрєв. Манан баарин овогтон тэд болов.
42. Бэлгїнїтэй, бэлгїнїд овогтон болов. Бїгїнїтэй, бїгїнїд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов.
43. Бодончарын авааль эмээс тєрсєн Барим ширату Хабич нэрт бїлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хєвїїн тєрсєнд Жаурьдай нэр єгєв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зїхэл тайлгад орох эртэй болгов.
44. Бодончарыг їгїй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хїн байсан тул тїїний хєвїїн гэж тайлгаас хєєжгаргав. Тэр Жэїрэдийн євєг болов.
45. Хабич баатрын хєвїїн Мэнэн тудун бїлгээ. Мэнэн тудуны хєвїїн Хачи хїлїг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бїлгээ.
46. Хачи хїлїгийн хєвїїн Хайду, Намулун эхээс тєрсєн бїлгээ. Хачины хєвїїн Ноёгидай нэртэй бїлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хєвїїн Баруладай нэрт бїлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хєвїїн бас идээ барах ховдог тул их барула, єчїїхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргїїтэн барулас овогтон болов. Харалдайн хєвїїн будаа мэт эх тїрїїгїй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хєвїїн Адархидай нэрт бїлгээ. Ах дїїгийн дунд адармаатай (яхир хэрїїлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хєвїїн Уруудай Мангудай хоёр бїлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс тєрсєн хєвїїн Шижуудай Доголдай хоёр бїлгээ.
47. Хайдугийн хєвїїд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бїлгээ. Байшинхор догшны хєвїїн Тумбинай сэцэн бїлгээ. Чирхай лянхуагийн хєвїїн Сэнгїн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хєвїїн тєржээ. Нэр нь Бэсїдэй гэнэ. Бэсїд овогтон болов. Чаужин Ортагай зургаан хєвїїнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сєнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
48. Тумбинай сэцэний хєвїїн Хабул хаан Сэмсэчїлэ хоёр бїлгээ. Сэмсэчїлийн хєвїїн Бїлтэчї баатар бїлгээ. Хабул хаан, долоон хєвїїнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ.
49. Охинбархагийн хєвїїн Хутугту Жїрхи бїлгээ. Хутагту жїрхийн хєвїїн Сэчэ-бэхи Тайчу хоёр бїлгээ. Тэд жїрхи овогтон болов.
50. Бартан баатрын хєвїїд Мэнгитї хиан, Нэгїїн тайжи, Есїхэй баатар, Даридай отчигин энэ дєрєв бїлгээ. Хутугту Монхорын хєвїїн Бїри бєхє бїлгээ. Онон мєрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дїї] Бэлгїтэйн мєрийг тэр тас цавчсан билээ.
51. Хотала хааны хєвїїд Зочи, Хирмау, Алтан гурав бїлгээ. Хулан Баатрын хєвїїн Их Чэрэн бїлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн їед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр їргїй єнгєрчээ.
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвїїнээ байтал, Сэнгїн билгийн хєвїїн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр Хєлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мєрєнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо єгч, єєрєє охиныг хїргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хїргїїлэв. Бэсїд овгийн Балхачи гэдэг хїнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хєвїїний дундахь Хоталад, миний арван хєвїїний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо єєрєє їдэж хїргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний єшєєг авахыг оролдогтун" гэж илгээжээ.
54. Тэр цагт Есїхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдї гэдэг хїнтэй уулзаж, тїїний эмийг єнгийж їзвэл гоо їзэсгэлэнтэй хєтєн байна. Есїхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгїїн тайжи, дїї Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдїїг гїйцэж очвол,
55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тїїнийг гурвуулаа цувалдан хєєвєл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хїрч ирсэнд эм Єэлїн їжин (фїжин гэж хятадаар хатныг хэлнэ) єгїїлрїїн: "Тэр гурван хїний учрыг мэдэв її чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хїргэж болно. Амьд мэнд їлдвэл эхнэрийг олоход бэрхгїй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт єнгєт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтїн. Одоо амиа арчил. Миний їнэрийг їнэсэж яв" гээд ємссєн цамцаа тайлж єгєв. Их Чилэдї, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нєгєє гурав мєн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдї, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мєрєн єєд дутаав.
56. Тїїнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хєєж орхиод, Єэлїн їжинийг авч, Есїхэй баатар жолоодон хєтєлж, ах Нэгїїн тайжи тэргїїлж, дїї Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Їїнд Єэлїн їжин єгїїлрїїн: 
"Миний эр Чилэдї,
Сэрїїн салхинд
Сэвлэг їсээ хийсгэж
Хээр хєдєє
Гэдсээ єлсгєж яахин зовох болов?
Одоо би хоёр сэвлэг їсээ хойш урагш унжуулж яахин одно?"
 гээд Онон мєрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас єгїїлрїїн: 
"Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг їзэхгїй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгїй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мєргїй
Харвал бараагїй
Хайлбал їл сонстоно. Ч.Ц]
Дуугїй бай гэж ятгав. 
Єэлїн їжинийг Есїхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Єэлїн їжинийг Есїхэй баатрын авчирсан ёс ийм бїлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мєрний Хорхунагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бїжиг, хурим бїлгээ. Хоталыг хаан єргємжлєєд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, євдєг газрыг єлтєртєл дэвхцэн бїжиглэж хуримлав.
58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс єшєє авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч, Амбагай хааны єшєєг сайтар авч эс чадав.
59. Тэр цагт Есїхэй баатар, татаарын Тэмїжин-їгэ, Хори-буха зэргийн татаар хїнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єэлїн їжин, Ононы Дэлїїн болдог гэдэг газар Чингис хааныг тєрїїлжээ. Чингис тєрєхдєє баруун гарт шагайн чинээ нєж атган тєржээ. Татаарын Тэмїжин-їгээг барьж ирэх цагт тохиолдож тєрєв гэж Тэмїжин нэрийг єгчээ.
60. Есїхэй баатрын Єэлїн їжинээс Тэмїжин, Хасар, Хачиун, Тэмїгэ дєрвєн хєвїїн тєрєв. Бас Тэмїлїн нэртэй нэгэн охин тєрєв. [Есїхэй баатрын нєгєє гэргий Сочигэл эхээс тєрсєн Бэгтэр Бэлгїтэй хоёр бїлгээ. А.то] Тэмїжинийг есєн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмїгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн їг болно) гурван настай, Тэмїлїн єлгийтэй байсан бїлгээ.
61. Есїхэй баатар, Тэмїжинийг есєн настай байхад Єэлїн эхийн тєрхєм олхуноуд иргэнд хєвїїний нагац нараас охин гуйяа гэж Тэмїжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62. Дэй сэцэн єгїїлрїїн: "Есїхэй худ аль хїрэхээр явна?" Есїхэй баатар єгїїлрїїн: "Миний хєвїїний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна". Дэй сэцэн єгїїлрїїн: "Энэ хєвїїн чинь нїдэндээ галтай, нїїрэндээ гэрэлтэй хєвїїн байна.
63. Есїхэй худ, би энэ шєнє, нэгэн зїїд зїїдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зїїдлэв. Нар сарыг бид нїдээр їздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бїлгээ. Есїхэй худ чи, хєвїїн дагуулж ирсэн нь даруй миний зїїдний тайлбар болов. Юун зїїд байх вэ! Танай хиад аймгийн сїлд ирж, зїїдээр дохиолсон ажээ.
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хїнийг булаан тэмцэлддэггїй.
Харь улсыг їл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хєллєж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшїїлж
Хамт суулгана.
Єєр иргэнийг їл тэмцэн
Єнгє сайт охидоо
Єлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Єл буур хєллєж
Їїсгэж одож
Єндєр суурь эзлэгчдийн
Єрєєл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, єнгє сайн охидтой тул зээгийн зїсээр, охидын єнгєєр явна.
65. Нуган хїїхэд нутгаа эзэмшинэ. Охин хїїхэд єнгє шилэгдэнэ. Есїхэй худ, миний гэрт оч. Надад єчїїхэн охин бий. Тэ їз" гэж, Дэй сэцэн хэлээд Есїхэйг гэртээ дагуулж аваачив.
66. Есїхэй худ, охиныг їзвэл нїїртээ гэрэлтэй, нїдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Тїїний нэр Бєртэ гэнэ. Тэмїжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн єгїїлрїїн: "Олон удаа гуйлгаж єгвєл эрхэмлэгдэх, цєєн удаа гуйлгаж єгвєл доромжлогдох гэдэг боловч, охин хїний заяа, тєрсєн їїдэнд єтлєхгїй тул охиноо єгье. Чи хєвїїнээ хїргэн болгож манай гэрт їлдээ" гэвэл, Есїхэй баатар єгїїлрїїн: "Би хєвїїнээ орхиё. Миний хєвїїн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хєвїїнийг нохойноос бїї цочуул!" гээд хєтєлж явсан мориор бэлэг єгч, Тэмїжинийг орхиод Есїхэй баатар буцав.
67. Есїхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есїхэйг таньж, "Эрхэм Есїхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан єшєєг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж єгчээ. Есїхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хїрч,
68. Есїхэй єгїїлрїїн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха євгєний хєвїїн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, тїїнийг дуудаж єгїїлрїїн: "Хїї минь Мэнлиг чи сонс. Хєвїїн минь балчир билээ. Тэмїжин хєвїїнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Єнчин хоцорсон дїї нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмїжин хєвїїнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нєгчив.
ХОЁРДУГААР БЇЛЭГ
ЧИНГИСИЙН ИДЭР НАС
69. Мэнлиг, Есїхэй баатрын їгийг дагаж, Дэй сэцэнд очоод єгїїлрїїн: "Есїхэй ах, Тэмїжинийг маш их мєрєєдєж єрєвдєх тул Тэмїжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн єгїїлрїїн: "Худ хєвїїнээ мєрєєдєх бєгєєс явуулъя. Харин удалгїй гэдрэг ирїїлэх хэрэгтэй" гэв. Энэ їгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмїжинийг авч ирэв. [Есїхэй баатар тэнгэр болсонд Тэмїжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, тїїнийг сэргээн ятгаж єгїїлсэн нь:
"Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай їгээ хэлэлцсэн биш билїї?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс тєрєє байгуулъя гэж
Учиртай їгээ хэлэлцсэн биш билїї?"
гэж єгїїлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]
70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (євгєдийн хїїр оршуулах газар) тайлгын идээ єргєхєд Єэлїн їжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Єэлїн їжин єгїїлрїїн: "Есїхэй баатрыг їхэв гэж, хєвїїнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нїд їзсээр їл єгєх, нїїхдээ їл хэлэх болов, та" гэжээ.
71. Тэр їгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу єгїїлрїїн:
"Урьж чамд єгєх ёсгїй
Учирвал чи идэх ёстой!
Хїргэж, чамд єгєх ёсгїй
Хїртвэл чи идэх ёстой!
Амбагай хаан їхээд, Єэлїнд ийнхїї хэлэгдэх болов.
72. Аргацаан эдний эх, хєвїїдийг нутагт орхиж нїїе. Бїї авч явъя" гэв. Тїїний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мєрєн уруу хєдлєв. Єэлїн їжин, хєвїїдийн хамт орхигдоход хонхотаны Чирха євгєн нїїж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,
"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав"
гээд Чирха євгєний їгийг хайхрахгїй, цааш нїїж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр євгєний зоо нурууг жадлан хєєв.
73. Чирха євгєн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмїжин їзэхээр одов. Хонхотаны Чирха євгєн, Тэмїжинд єгїїлрїїн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нїїхэд ятгахаар яваад ийнхїї жадлагдав" гэвэл Тэмїжин уйлж гарав. Єэлїн їжин єєрийн биеэр туг барьж мордоод, орхиж нїїсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгїй, тайчуудын хойноос нїїжээ.
74. Ийнхїї тайчууд ах дїї нар бэлбэсэн Єэлїн їжинийг бяцхан хєвїїдийн хамт нутагт гээж нїїсэн ажээ.
Оюунтай тєрсєн Єэлїн эх
Оёдолт дээлийг огшуулан ємсєж
Оготор хормойг шуун бїсэлж
Онон мєрнийг єгсєж уруудаж
Олирс мойлыг тїїж явж
Єчїїхэн хєвїїдээ хайрлан тэжээж
Єдєр шєнийг аргацаан єнгєрїїлэв.
Чадалтай тєрсєн їжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг єгсєж уруудаж
Сєдєн хичгэний їндсийг малтаж
Шєнє єдрийг хатамжин єнгєрїїлж
Суут хєвїїдээ тэжээн єсгєв.
[Хатан тєрсєн їжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг єгсєн уруудаж
Хавийн мангирыг малтан тїїж
Хаад хєвїїдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идїїлж єсгєв. А.то]
75. Гоо тєрсєн Єэлїн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг єгсєж уруудаж
Гогод мангирыг тїїн явж
Хутагтан хєвїїдээ тэжээж єсгєв.
Зарчимтай тєрсєн їжин эхийн
Затгас тємсєєр тэжээсэн хєвїїд
Засагтан сайд болж єсєв.
Гоо тєрсєн їжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хєвїїд
Хутагтан сайд болж єсєв
Эх їжиний тэжээсэн хєвїїд
Эрс сайд болон єсєж
Эрх омог тєгєлдєр болж
Эх Ононы эрэгт сууж
Єлгїїр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шїїн барьж
Эх їжинийг тэжээх болов
Зарчимт їжиний тэжээсэн хєвїїд
Засагт эрс болон єсєж
Замагтай усыг шїїрдэн байж
Загас жараахайг гєхидєн барьж
Заяат эхээ тэжээх болов.
 
76. Нэгэн єдєр Тэмїжин, Хасар, Бэгтэр, Бэлгїтэй дєрвїїл хамт сууж, загас гєхидєхєд нэг гэгээн согос загас гєхид торжээ. Тэмїжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгїтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмїжин Хасар хоёр гэрт ирж їжин эхэд єгїїлрїїн: "Нэгэн цайвар загас гєхид орсныг Бэгтэр Бэлгїтэй ах дїї хоёулаа булааж авав" гэвэл, їжин эх єгїїлрїїн: "Та нар нэг эцгийн хєвїїд байтал юунд тэгж маргалдана? Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж єшєєгєє авч чадна. Урьдын Алун эхийн таван хєвїїд мэт яагаад эв эегїй болов? Та нар битгий тэг" гэв.
77. Тэндээс Тэмїжин Хасар хоёр їл ойшоон єгїїлрїїн: "Єчигдєр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ єдєр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн їїдийг ширїїн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есєн шарга морио хариулж суутал Тэмїжин хойноос, Хасар ємнєєс нууцаар сумаа онилж хїрэхэд Бэгтэр їзээд єгїїлрїїн: "Тайчууд ах дїї нарын хєнєєлийг хїлээгээд, єшєєгєє дуусган авч чадаагїй байтал, та нар намайг яаж нїдний сормуус, амны бєєлжис болгоно? Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бїї бїрэлгэгтїн. Бэлгїтэйг бїї хєнєєгтїн" гээд завилан сууж хїлцэв. Тэмїжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов.
78. Тэмїжин Хасар хоёр гэрт ирж ороход їжин эх хоёр хєвїїнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж єгїїлрїїн:
"Хариа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нєж атган тєрсєн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сїїдрээ довтлох
Сїрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Бормийг хазах
Єл буур мэт,
Бороот єдєр
Довтлон халдах
Єлєн чоно мэт,
Нялх їрээ
Гилэн (хєєн) ядаж
Нядлан идэх
Нїгэлт ангир мэт
, Хэвтшийг хєдєлгєвєл
Гэдрэг довтлох
Хэрцгий цєєвєр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу
Сїїдрээс єєр нєхєргїй
Сїїлнээс єєр ташуургїй байхад
тайчууд нарын хєнєєлийг хїлээж, єшєєгєє хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?" гэж эртний їгийг иш татаж, євгєдийн їгийг їндэс болгож хєвїїдээ ихэд буруушаан зэмлэв.
79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нєхдєє дагуулж, "Хурганы їс гуужив, тєлєгний бие тєлжив" (Єэлїний хєвїїд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Єэлїн їжин хєвїїдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгїтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмїгэ, Тэмїлїн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран єгїїлрїїн: "Тэмїжин ахаа гаргаж єг. Бусад чинь хэрэггїй" гэхийг сонсоод Тэмїжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Їїнийг тайчууд мэдээд нэхэн хєєхєд Тэмїжин, Тэргїїн єндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангїй хїрээлэн сахив.
80. Тэмїжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хєтєлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж їзвэл эмээлийн олом хємєлдрєг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хємєлдрєг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хїлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бєглєн хэвтэж байна. "Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бїгд ес хоног хоолгїй байж "Энэ мэт нэргїй їхэхээр гаръя" гээд зам бєглєн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хєтєлж гармагц тайчууд угтан барьж авав.
81. Тэмїжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бїрд нэжээд хонуулж хэсїїлэн явна. Зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын їед Тэмїжинийг нэгэн хялбар дорой хєвїїн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хєвїїний толгойг бугуй (дєнгє)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гїйж Ононы шугуй дотор хэвтвэл їзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дєнгєє ус уруу урсган нїїрээ ил гаргаж хэвтэв.
82. "Баригдсан хїнийг алдав" гэж тїїнийг сахиж байсан хїн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, єдєр мэт саруул шєнє Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмїжинтэй сїлдїсний Сорхон-шар яг тохиолдон їзэж єгїїлрїїн: [усанд чилмий (ором)-гїй, огторгуйд мєргїй тул чиний ингэж хэвтэх зєв байна. А.то] "Чи ийм аргатай бєгєєд нїдэндээ галтай, нїїртээ гэрэлтэй хїн тул тайчууд ийнхїї атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж єгєхгїй" гээд єнгєрєн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зєвлєхєд, Сорхон-шар єгїїлрїїн: "Хїн бїр явсан мєрєєр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж їзье" гэвэл цєм "За" гэж зєвшєєрч, хїн бїр явсан мєрєєрєє явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмїжинийг дайрч "Ах дїї тайчїїд нар, ам шїдээ билїїдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд єнгєрч одов.
83. Тайчууд нар эрж олсонгїй тул дахин явж эрэхийг зєвлєлдєхєд Сорхон-шар єгїїлрїїн: "Тайчууд, [ноёд А.то] хєвїїд бид, гэгээн цагаан єдєр бїхэл хїнийг алдаад, одоо харанхуй шєнє хэрхэн олох билээ. Хїн бїр явсан мєрєєрєє дахин нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дєнгєтэй хїн хаана холдох вэ" гэвэл бїгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав.
Сорхон-шар бас Тэмїжинд ирээд єгїїлрїїн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дїї нарын зїг яв. Хэрэв хїн тохиолдвол намайг їзэв гэж бїї хэл" гээд явчив.
84. Тэднийг тармагц, тэмїжин дотроо сэтгэрїїн: "Саяын хэдэн єдєр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол тїїний хєвїїн Чимбай Чулуун хоёр намайг єрєвдєн хайрлаж, шєнє гинж дєнгий минь суллаж хонуулах бїлгээ. Одоо бас Сорхон-шар намайг їзэж зааж єгсєнгїй єнгєрєв. Тэд намайг аврах биз" гэж Сорхон-шарын гэрийг зїглэн Онон мєрєн уруу явав.
85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шєнє турш їїр цайтал сїї самарч эсэг (айраг)-ээ бїлэх бїлгээ. Тэр тэмдгийг баримталж, бїлїїрийн чимээг чиглэж очоод гэрт нь орвол Сорхон-шар єгїїлрїїн: "Чамайг эх ба дїї нарын зїг яв гэж эс хэллїї, би. Чи юунд ирэв?" гэв. Тїїний хєвїїн Чимбай Чулуун хоёр єгїїлрїїн: "Болжмор шувуу, харцагаас дутааж бутын ёроолд хоргодвол бут тїїнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хїн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно" гэж эцгээ буруушааж, дєнгийг эвдэж галд тїлээд, Тэмїжинийг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд єгїїлж, "Амьтан хїнд бїї хэл" гэж Хадаан нэртэй охин дїїгээр асруулав.
86. Гуравдугаар єдєр [Дєнгєт хїн хаана холдох билээ? А.то] "Тїїнийг манайхан нуусан биз. Єєр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бїрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хїртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмїжиний хєлд хїрвэл, Сорхон-шар єгїїлрїїн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хїн яаж байна? [Сэтгэлээ хантал эр. А.то] " гэвэл нэгжїїлийн хїмїїс бууж одов.
87. Тэр нэгжїїлийг одсон хойно Тэмїжинд Сорхон-шар єгїїлрїїн: "Намайг їнсээр хийсгэн алдав, чи. Одоо даруй эх ба дїї нарын зїг яв" гэж, ам цагаан эрмэг хулагч гїїг унуулж, тэлээ (хоёр эхийг хєхдєг тарган) хургыг чанаж, хєхїїр (ундны тулам) ба нэг нум, хоёр сум єгч, эмээл ба хэтгїйгээр явуулав.
88. Тэмїжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд євсний налархай (зурвас)-гаар мєшгєн Онон мєрєн єєд явж, єрнєєс урсах Химурга горхинд хїрэв. Химурга горхины єєд єгсєж, Бэдэр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хїрч эх, дїї нартай учрав.
89. Тэнд бїгдээр нийлэлдэж, Бурхан халдуны євєр Хїрэлх дотор урсах Сэнгїр горхины (Цэнхэрийн голын) Хар зїрхний Хєх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав.
90. Нэгэн єдєр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нїд їзтэл дээрэмдэж одоход Тэмїжин нар явган тул харсаар хоцров. Бэлгїтэй оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Їдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хєтєлж ирэв. "Шарга агтуудыг дээрэм авч одов" гэвэл, Бэлгїтэй, "Би нэхье" гэв. Хасар єгїїлрїїн: "Чи чадахгїй, би нэхье" гэв.
Тэмїжин єгїїлрїїн: "Та нар чадахгїй, би нэхье" гэж оготор хонгорыг унаад шарга агтыг євсний налархайгаар мєшгєн хєєж гурав хоног яваад нэгэн єглєє олон адуунд хїрвэл нэг гавшгай хєвїїн гїї сааж байна. Тїїнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хєвїїн єгїїлрїїн: "Энэ єглєє нар ургахын урьд найман шарга морийг їїгээр хєєж гарав. Мєрийг би зааж єгье" гээд оготор хонгорыг тавиулж орог шинхул морийг Тэмїжинд унуулав. Єєрєє хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгїй намбух (хєхїїр) суулгаа хээр боож тавив. Тэгээд єгїїлрїїн: "Нєхєр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нєхєр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би тїїний ганц хєвїїн. Миний нэр Боорчи" гээд хоёулаа мордож шарга морьдыг мєрєєр нь мєшгєж гурван хоног явав. Нэгэн їдэш нарны гэрэл уул ташиж бїхий цагт нэгэн хїрээ иргэнд хїрвэл, найман шарга морь нь тэр хїрээний захад євс идэж байна. Тэмїжин єгїїлрїїн: "Нєхєр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би тїїнийг хєєж ирье" гэвэл, Боорчи єгїїлрїїн: "Би чамд нєхєр болж ирээд энд яаж їлдэнэ" гээд хоёулаа хамт довтолж ороод шарга морьдыг хєєж гарав.
91. Хойноос нь олон хїн цувалдан хєєв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [улаан дээлтэй. А.то] хїн уурга барьж ганцаар гїйцэж ирэхэд Боорчи єгїїлрїїн: "Нєхєр чи нум сумаа надад єг. Би харвалдъя гэвэл, Тэмїжин єгїїлрїїн: "Миний тєлєє чи эрсдїїзэй. Би харвалдъя" гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтойн хїн уургаа дохисоор хоцорвол хойдох нєхєд нь уван цуван гїйцэж ирсэн боловч нэгэнт нар уул ташин шингэж бїрэнхий болсон тул тэд нэхэж чадахгїй хоцров.
92. Тэмїжин Боорчи хоёр морьдоо авч тэр шєнє турш яваад гурван єдєр, гурван шєнє явж Боорчийн гэрт ойртвол, Тэмїжин єгїїлрїїн: "Би чамгїй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ? А.то] Чи хэдийг авах вэ?" гэвэл, Боорчи єгїїлрїїн "Би сайн нєхєр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгїй. Би Наху баяны ганц хєвїїн тул миний эцгийн зєєсєн хураасан хєрєнгє надад элбэг хїрнэ" гэж эс авав.
93. Хоёулаа Наху баяны гэрт хїрвэл, хєвїїнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян хєвїїнээ ирснийг їзээд нэг уйлж, нэг загнаж, "Хєвїїн минь юу болсноо хэл" гэвэл Боорчи єгїїлрїїн: "Энэ сайн нєхєр мунгинаж явахыг їзээд хамт одсон билээ. Одоо ирэв" гээд мордож, хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв. Тэмїжинд тэд тэлээ хурга алж хїнс бэлтгээд бас ганзагын тулам єгєв. Наху баян єгїїлрїїн: "Хоёр залуус їїнээс хойш сайхан нєхєрлє, бие биеэ битгий орхи" гэв. Тэндээс Тэмїжин мордож гурван єдєр гурван шєнє яваад Сэнгїр горхинд байгаа гэртээ хїрэв. Тэмїжинийг ирэхэд Єэлїн эх, Хасар хийгээд дїї нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав.
94. Урьд Бєртэ їжинийг Тэмїжин есєн настай байхдаа їзэж ирснээс хойш дахин уулзаагїй билээ. Одоо Тэмїжин Бэлгїтэй хоёр Бєртэ їжинийг эрэхээр Хэрлэн мєрєн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмїжинийг їзэж маш их баясаж єгїїлрїїн: "Ах дїї тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цєхрєхєд хїрсэн билээ. Одоо чамтай уулзав" гээд Бєртэ їжинийг Тэмїжинд єгєв. Тэмїжин Бєртэ їжинийг авч хамт буцахад Дэй сэцэн їдэж яваад Хэрлэний Ураг цєл гэдэг газар хїрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн уруу гэдрэг буцав. Дэй сэцэний гэргий Цотан охин Бєртэ їжинийг їзэж Хїрэлх дотор Сэнгїр горхинд бїхїйд хїргэж ирэв.
95. Цотанг хариулаад Боорчийг нєхєрлєе гэж урьж Бэлгїтэйг илгээв. Бэлгїтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ їл хэлэн бєгтєр хонгорыг унаад бор єрмєг (хэвнэг)-єє бєгтрєєд Бэлгїтэйн хамт явж ирэв. Боорчийн Тэмїжинтэй нєхєрлєсєн ёс тийм.
96. Тэмїжин нар Сэнгїр горхиноос нїїж, Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгїл (ємсгєл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуулаа Есїхэй эцгийн хуучин дотно анд (нєхєр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хїрч очоод Тэмїжин єгїїлрїїн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад ємсгєл хар булган дахыг чамд авчрав" гэж булган дахаа єгєв. Ван хан маш их баясаж єгїїлрїїн:
"Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж єгье
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж єгье.
Бєєр нь бєгсєнд байг
Цэр нь цээжинд байга
(Ах захтай болог)" гэв.
97. Тэндээс бїрги эрэгт нутаглан бїхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай євгєн хєєрєг (тємрийн дархны їлээх тулам)-єє їїрч, Зэлмэ нэрт хєвїїнээ дагуулж ирээд єгїїлрїїн: "Тэргїїн Ононы Дэлїїн болдогт Тэмїжин чамайг тєрєхєд Булган єлгий єгсєн ба би энэ хєвїїн Зэлмээг чамд єгсєн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хєвїїн Зэлмээр
Эмээлээ тохуул
Їїдээ сєхїїл" гэж єгєв.
98. Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт нутаглан байтал нэгэн єглєє эрт їїр цайж байхад Єэлїн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босож єгїїлрїїн: "Эх, эх їтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины тєвєргєєн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос" гэв.
99. Єэлїн эх, "Хєвїїдийг даруй сэрїїлэгтїн" гээд єєрєє даруй босов. Тэмїжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмїжин, Єэлїн эх, Хасар, Хачиун, Тэмїгэ отчигин, Бэлгїтэй, Боорчи, Зэлмэ нар тус бїр нэг морь унаж, Тэмїлїнийг Єэлїн эх євєртээ дїїрэв. Нэгэн моринд юм ачиж хєтлєв. Бєртэ їжинд морь дутав.
100. Тэмїжин ах дїї нар мордож, їїрээр бурхан халдуны зїг одов. Хуагчин ємгєн, Бєртэ їжинийг нууя гэж бїхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бєєр алаг їхэр хєллєж, Тїнхэлэг горхин єєд хєдєлж [уул єгсєн Тїнхэлэг горхиноо хїрэхэд А.то] сая їїр цайж харуй бїрий байтал, єєдєєс цэргийн хїмїїс хатиран ирж, "Чи юун хїн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Би Тэмїжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна" гэв. Тэр цэргїїд єгїїлрїїн: "Тэмїїжин гэрт бий юу? Їгїй юу? Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Гэр нь ойр байна. Тэмїжиний бий, їгїйг би мэдэхгїй, би хойд гэрээс гарч ирэв" гэв.
101. Тэд цэргїїд хатиран одов. Хуагчин эмгэн, бєєр алаг їхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мєн цэргїїд Бэлгїтэйн эхийг сундалж, хоёр хєлий нь санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж асуувал, Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Унгас бий" гэв. Тэр цэргїїдийн ахмад нь єгїїлрїїн: "Дїї нар бууж їзэгтїн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Тїїнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмїжиний хойноос євсний налархайгаар мєшгєж, Бурхан халдун єєд гарав.
102. Тэмїжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгїй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битїї ой тулгарч, цатгалан могой шургах завсаргїй бэрх шугуй тул Тэмїжинийг мєрдєж олж чадсангїй. Энэхїї довтолсон цэргїїд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Їсїн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдїгээс Єэлїн эхийг булааж авсны єшєєг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид єгїїлэлдрїїн: "Єэлїнийг булаагдсаны єшєєг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Євєг эцгийн єшєєг авав бид" гэж гэртээ буцав.
103. [Тэд Бєртэ їжинийг аваачаад Чилэдїгийн дїї Чилэгэр бєхєд єгєв. А.то] Тэмїжин: "Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бїгэх нь її? Гурван хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгїтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмїжин єєрєє Бурхан халдун дээр бууж, євчїїгээ дэлдэж (цохиж) залбиран єгїїлрїїн:
"Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонор хїчээр
Їен мэт їзэх
Їнэнч Хуагчины
Їзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бїтэн биеэ
Бїгэн нуугдаж
Бїдэг замыг
Мєрдєн дагаж
Бугын мєрийг
Мєшгєн хєєж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мєрийг дагаж
Хад хавчлын
Сївийг эрж
Хулдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бєглїї ойт
Бурхан уул
Бєєсєн чинээ амий минь
Бєєцийлєн аварч
Бєєрийн чинээ биеий минь
Бїтэн мэнд їлдээв.
Єшєєт дайснаас
Єршєєн аварч
Єнчин бидний
Ємєг болсон
Єндєр дээд
Бурхан халдун чамайг
Єглєє бїр мялааж байя!
Єдєр бїр тахиж байя!
Їрийн їрд
Їїрд тахим
Їе тутам
Їргэлж шїтье!"
гэж бїсээ хїзїїнд эрих мэт єлгєж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар євчїїгээ дарж, наран єєд хандаж, Бурхан халдунд есєнтээ сєгдєж єчил єчин, сацал сацав.

No comments:

Post a Comment