Түүх
Тусгаар тогтнолын тунхаг, Жон Трумбулл
АНУ-ын түүх нь
1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн
колониудаас эхэлнэ. Тэндэхийн
Британий колониуд нь
1776 онд салан тусгаарлаж, улмаар
1783 оны
Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ.
1787 онд батлагдсан
Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.
1861-
1865 онд дэгдсэн
Иргэний дайн болон
1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн
I,
II дайнд байгуулсан ялалт болон
1991 онд өндөрлөсөн
Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.
Газар нутаг, хүн ам
Хүн амын олонхи нь цагаан арьстан.
- Хар арьстан 29,2 сая
- Латин гаралтай 16,9 сая
- Индианчууд – 1,4 сая
Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.
2001 оны байдлаар, хүн амын 52% нь
протестант, 24.5% нь
католик, 1.4% нь
жүдийн шашинтан, 0.5% нь
муслим, 0.5% нь
буддист, 0.4% нь
хинду шашинтан, 14.2% нь шашин шүтлэггүй гэж тодорхойлогдсон байна. Үндсэн хэл нь
англи.
Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв.
Газарзүйн байрлалын онцлог: Энэ нь олон улсын усан замыг ашиглах бүрэн боломжтойгоос гадна харьцангуйгаар тусгаарлагдмал
байрлалтай нь бусад
бүс нутгийн улс орнуудтай харилцахад тээврийн зардал, цаг хугацаа их шаардах муу талтай ч цэрэг стратегийн аюулгүй байдлыг]] ямар нэг хэмжээгээр хангадаг бөгөөд тухайлбал АНУ-ын
нутаг дэвсгэр нь
Дэлхийн I, II дайнд огтхон ч өртөөгүй нь үүний илрэл юм.
Засаг захиргаа
АНУ нь
холбооны улс бөгөөд 50 муж улс болон
Колумбын тойргоос бүрддэг.
Нийслэл хот
Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь
Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.
АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.
АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.
Хууль тогтоох
Хууль тогтоох байгууллага
Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим
Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох
Төлөөлөгчдийн танхимд сонгогдох гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.
Шүүх засаглал
АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.
Улс төрийн гол намууд
АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан
АНУ-ын Бүгд Найрамдах нам (
1854 онд байгуулагдсан),
АНУ-ын Ардчилсан Нам (
1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирэв. Эдгээр намын үзэл баримтлалд зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй.
Эдийн засаг
АНУ нь дэлхийн хамгийн том,
технологийн хувьд хөгжсөн хүчирхэг
эдийн засагтай орон юм. Тус улсын
зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу худийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна.
Баруун Европ,
Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь
компьютер,
анагаах ухаан,
сансар судлал,
батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.
та мундаг багш шүү ажил амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийн хүсэе. нэгдүгээр курсийн ангийн дарга Э.Ганхуягаас
ReplyDeletethanks good luck!
ReplyDelete