Их Монгол сургуулийн сүлд дуулал

Сүлд дуулал

Хэвлэх PDF
Үгийг Япон улсын нийгмийн зүтгэлтэн, зохиолч, ИМДС-ийн Хүндэт доктор Ивата Реймон Яруу найргийн хөрвүүлгийг: Монгол улсын СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Аяыг: Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд

Их Монгол сургуулийн сүлд дуулал

Цэлгэр нутаг нь тэнгэртэйгээ уусаад
Цагаан шонхор нь жигүүрээ дэвнэ
Өвгөд дээдсийнхээ тэнгэрлэг улбаагаар
Өмнөө шинэ ертөнцийг нээлээ
Ай бид Их Монголын хүүхдүүд билээ
Бидний сургууль Их Монгол
Ай бид Их Монголын хүүхдүүд билээ
Бидний төрөлх гэр Их Монгол
Тэсгим өвөл, аагим зун дөрвөн цагт
Тэнгэр язгуураас оноосон заяа
Энэрэл хайрынхаа элгэмсэг сэтгэлээр
Эхийн сүү шиг эрдмийг амталлаа
Ай бид Их Монголын хүүхдүүд билээ
Бидний сургууль Их Монгол
Ай бид Их Монголын хүүхдүүд билээ
Бидний төрөлх гэр Их Монгол
Эцэшгүй зүтгэл, цуцашгүй хүсэл
Эрдмийн дээд бидний оргил
Монголынхоо төлөө бүхнээ зориулаад
Мөнхийн үйлсийг бид зорино
Ай бид Их Монголын хүүхдүүд билээ
Бидний сургууль Их Монгол
Ай бид Их Монголын хүүхдүүд билээ
Бидний төрөлх гэр Их Монгол

No comments:

Post a Comment